Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:2 - Ариун Библи 2004

2 Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно. Чиний араас илд дагах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:2
20 Mawu Ofanana  

Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.


Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.


Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт олон хүмүүс нь бүгдээрээ доройтно. Үлдэгсэд нь нэн цөөн бөгөөд сул дорой байх юм гэж айлдаж байна.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Миний мутраас уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.


Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.


“Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол, Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Эдгээр хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.


Миний зарц Иаков аа, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнүүдийг Би бүрэн устгана, харин чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд чамайг яасан ч шийтгэхгүй, орхихгүй” гэж айлдаж байна.


Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн, түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.


Моаб ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул тэрээр хүмүүсээс устгагдана.


“Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг болон үймээн дэгдээгчдийн хуйхыг залгилав.


“Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.


Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa