16 “Моабын зовлон удахгүй ирж, түүний гай гамшиг шаламгайлан яаравчлав.
16 “Моабын зовлон удахгүй ирж, Гай гамшиг нь шаламгайлан яаравчлав.
Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл, Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт, Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.
Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж, баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ. Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.
Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв.
Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл.
Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно»” хэмээн өгүүл гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэж өгүүл хэмээв.
Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.
Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.