Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:10 - Ариун Библи 2004

10 ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай. Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:10
15 Mawu Ofanana  

Хаан хажуугаар өнгөрөх үед, тэрээр хааныг дуудан хашхирч —Таны боол би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай. Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно, эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.


Таны боол энд ч, тэнд ч ажиллаад завгүй байх үед өнөөх хүн зугтаж одсон юм гэв. Израилийн хаан түүнд —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл ийнхүү байх болтугай гэв.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.


Иймээс Бурханы хүн түүнд уурлан, —Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.


Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай.


Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ? Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ” хэмээв.


ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож, Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа. Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.


Түүний бүх залуу бухыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Харин өөрсдөө тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь довтол. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.


“Мерозыг хараагтун. Түүний оршин суугчдыг бүрмөсөн хараагтун. Учир нь тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй, хүчтэний эсрэг ЭЗЭНд туслахаар ирсэнгүй” гэж ЭЗЭНий тэнгэр элч өгүүлэв.


Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.


Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa