Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:1 - Ариун Библи 2004

1 Моабын тухай. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:1
19 Mawu Ofanana  

Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж,


Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой.


Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй (израильчууд эргэж, тэднийг устгаагүй).


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош тавьж, түүнийг шороонд хүртэл нь газарт хаяна.


ЭЗЭН Би түүний хамгаалагч. Би түүнийг эгшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.


Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд,


Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.


Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.


Би түүнийг хардаг, харин одоо биш. Би түүнийг үздэг, харин ойр биш. Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн, Шетийн бүх хөвгүүдийг нураана.


Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон


Тэд Алмондиблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав.


Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa