Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 47:7 - Ариун Библи 2004

7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ? Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ” хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад Тэр яаж дуугүй байж чадах билээ? Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ.”

Onani mutuwo Koperani




Иеремиа 47:7
15 Mawu Ofanana  

Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн. Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав.


Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа. Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.


ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай. Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.


Эсвэл Би тэр улс дээр илдийг авчирч “Илд нь улсыг дайран өнгөрч, тэндээс хүн ба амьтныг таслаг” хэмээн айлдсан байх аваас,


«Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм.


Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн газарт, чиний үүссэн газарт Би чамайг шүүнэ.


«Хүний хүү эш үзүүл. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна” гэж өгүүл. Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана.


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ. “Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?


Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa