7 Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт, Нил мэт босож буй энэ нь хэн бэ?
Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?
Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ? —Алимын модон дор би чамайг сэрээлээ. Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.
Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж, газар нутаг, түүний бүх зүйлс, хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.
Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан, тэдэнд “Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан. Гэтэл чи далайн мангастай адил юм. Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж, тэдний голуудыг бохиртуулав” гэж хэл.
Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.
Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.
Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.
Үүнээс болж газар хөдөлж, тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Үнэхээр, энэ бүгд Нил шиг босож, шидэгдэн, Египетийн Нил шиг буурах болно”.
Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт усыг гаргаж урсгав.