Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 46:4 - Ариун Библи 2004

4 Морьдоо тэргэнд хөллөн, мориндоо мордож, дуулгаа өмсөөд зогс! Жаднуудаа өнгөлөн, хайрсан хуягаа өмсөгтүн!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Морьдоо тэргэнд хөллөн, Мориндоо мордож, Дуулгаа өмсөөд зогс! Жаднуудаа өнгөлөн, хөө хуягаа өмсөгтүн!

Onani mutuwo Koperani




Иеремиа 46:4
11 Mawu Ofanana  

Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.


Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, дарга нар нь Иудагийн бүхэл гэрийн ард байцгаав.


Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар. Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.


“Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.


Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг. Түүний залуусыг бүү амьд үлдээ. Түүний бүх цэргүүдийг устга.


Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.


Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун!


Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв.


Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa