Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 46:14 - Ариун Библи 2004

14 “Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, Мемфис болон Тахпанхест тунхагла. «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 46:14
23 Mawu Ofanana  

Дараа нь Абнер Иоабыг дуудан —Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв.


Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла.


Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.


Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.


“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.


Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж,


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.


Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандан


Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд түүний тэрэгнүүдийг шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас таслаж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй”.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa