Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 44:12 - Ариун Библи 2004

12 Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 44:12
18 Mawu Ofanana  

Харин гэмт хэрэгтнүүд, нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан, ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.


Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.


“Тэд хөнөөлт өвчнөөр үхэж, тэдний төлөө гашуудахгүй ба тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр ялгадас мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын хоол болно”.


өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно.


Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.


Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.


Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.


Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,


Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.


Тэрээр мөн ирж, Египетийн нутгийг цохино. Үхэлд зориулагдсан хүмүүс үхэлд, олзлолд зориулагдсан нь олзлолд бөгөөд илдэнд зориулагдсан нь илдэнд.


Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.


Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa