Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 43:2 - Ариун Библи 2004

2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан —Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН “Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй” гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад —Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 43:2
31 Mawu Ofanana  

Тэгээд Лот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.


Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.


Таны тушаалаас салан тэнүүчилдэг Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.


Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


Бидний сэтгэл Цалгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм. Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.


Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.


Эдгээр нь гэвээс Ихэмсэг харц, Худалч хэл, Гэм зэмгүй цусыг урсгагч гар,


ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.


Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»” гэж хэл гэв.


Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув.


Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.


Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудын түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсдийг буюу түүний Гибеоноос буцааж авчирсан цэрэг эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Мизпагаас Иоханан авчрав.


Энэ нь халдеичуудаас болжээ. Вавилоны хааны тэр нутгийг захируулахаар томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисон тул тэд тэднээс айдаг болжээ.


Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,


Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.


Тэгэхэд тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг.


Гэвч, тэдний Бурхан ЭЗЭНий илгээсэн Иеремиа бүх ард түмэнд тэдний Бурхан ЭЗЭНий бүх үгсийг буюу эдгээр бүх үгсийг хэлж дуусмагц,


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa