7 Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв.
ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.
ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!
Харуулын ахмад Небузарадан түүнийг Рамагаас суллаж, түүнийг Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим болон Иудагийн бүх цөлөгдөгсдийн дунд гинжээр гинжилсэн үед ЭЗЭНээс Иеремиад үг ирсэн юм.
Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж,
Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —
Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.