Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 42:2 - Ариун Библи 2004

2 эш үзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 42:2
34 Mawu Ofanana  

Хаан Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч. Өөрийн үгийн дагуу намайг авраач.


Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ тахил өргөөрэй. Харин та нар битгий их хол яваарай. Миний төлөө гуйгаач гэв.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв.


Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.


Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.


Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” гэжээ.


Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.


ЭЗЭН айлдахдаа “Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө. Гай гамшиг, зовлонгийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно.


Тэд модонд “Та бол миний эцэг”, чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч. ЭЗЭН бидэнд Өөрийн гайхамшигт үйлсийн дагуу хандаж магадгүй. Тэгээд дайсан биднээс ухарч магад” гэв.


Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм” гэлээ.


Харин одоо, хаан эзэн минь, сонсогтун. Миний гуйлтыг өмнөө авч, би тэнд үхэхгүйн тулд намайг гүүш Ионатаны гэр уруу бүү буцаагаач гэж хэлэв.


Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.


Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад —Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Тэгэхэд Кареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж, —Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.


Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!


Гэвч тэд очих үндэстнүүдийнхээ дунд өөрсдийн хамаг жигшүүрт юмсаа ярихын тулд Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн болон тахлаас хэлтрүүлэх болно. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх юм гэв.


Хэдийгээр тэд үндэстнүүдийн дунд биеэ худалдсан боловч, одоо Би тэднийг цуглуулах болно. Ноёдын хааны дарлалаас болж тэд багасаж эхлэх болно.


Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.


Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ. —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?


Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.


Симон хариуд нь —Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.


Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.


ЭЗЭН та нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.


Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.


Тэгээд бүх хүмүүс Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач гэцгээв.


Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана.


Израилийн хөвгүүд Самуелд —Тэр биднийг филистчүүдийн савраас аврахын тулд бидний Бурхан ЭЗЭН уруу бидний төлөө хашхирсаар байгтун гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa