Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 41:2 - Ариун Библи 2004

2 Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 41:2
12 Mawu Ofanana  

Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.


Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд, Гедалиаг цохиж алаад, Мизпад мөн түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудыг алжээ.


Ингэж тэд надад сайныг муугаар, Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.


Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан дотно найз минь ч Миний эсрэг өсгийгөө өргөсөн.


түүнд —Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.


Харин Ахикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд хандан —Ийм юм бүү хий. Учир нь чи Ишмаелын талаар худал хэлж байна гэж хэлэв.


Иеремиа хараахан буцаж яваагүй байхад, —Тэгвэл Иудагийн хотуудыг хариуцуулаад Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцаж явж, түүнтэй хамт хүмүүсийн дунд үлд. Эсвэл чамд явахад зөв гэж санагдаж буй ямар ч газар уруу яв гэж хэлэв. Ингээд харуулын ахмад түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг явуулав.


Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиаг тэр нутгийг захируулахаар томилж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд буюу тэр нутгийн Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүсийг түүнд хариуцуулсныг талбайд байсан цэргийн бүх удирдагчид болон тэдний хүмүүс сонсов.


Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.


Ишмаел бас түүнтэй хамт байсан буюу Гедалиатай хамт Мизпад байсан бүх иудейчүүдийг болон тэндээс олдсон халдеи дайчдыг цохив.


Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa