Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 40:12 - Ариун Библи 2004

12 Тэгээд бүх иудейчууд зайлуулагдсан байсан бүх газруудаас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа уруу ирж, дарс болон зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 40:12
8 Mawu Ofanana  

Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж,


Тийм учраас Би Иазерын төлөө, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө Елеале! Чиний зуны үр жимсний дээр хадах уухай, хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


Миний хувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.


Кареагийн хүү Иоханан болон талбайд байсан цэргийн бүх удирдагчид Гедалиа уруу Мизпад ирж,


Тэгээд Ахикамын хүү Гедилиад харуулын ахмад Небузараданы хариуцуулсан Мизпад байсан хүмүүсийн бүх үлдэгсэд, хааны охид болон Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингээд Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.


Харин Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх ахмадууд нь Иудагийн нутагт амьдрахын тулд зайлуулагдсан байсан бүх үндэстнүүдээс буцаж ирсэн Иудагийн бүхий л үлдэгсдийг буюу


Харин бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учирсан билээ.


Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв»” гэж өгүүл хэмээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa