Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 4:24 - Ариун Библи 2004

24 Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

24 Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 4:24
19 Mawu Ofanana  

ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.


Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.


Таны аянгын дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн. Газар чичрэн хөдөлсөн.


Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг. Газар дэлхий хараад, чичрэв.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.


Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг. Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.


Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суугчдыг залгидаг.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүн Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Түүний дор уулс нь хайлж, хөндий талууд хуваагдах нь Галын өмнөх лав мэт хайлан урсаж, эгц газраар доош цутгах ус мэт байна.


Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa