21 Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?
Дараа нь Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд тогтоол болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлын дотор бичигдсэн юм.
Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг Вавилон уруу авчирч ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.
Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.
Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, газар нутагт нь зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав.
Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.
“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.
ингэхдээ «Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, тахлаар өлсөхгүй бөгөөд тэнд бид үлдэх болно» гэвэл,
Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.