Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 38:17 - Ариун Библи 2004

17 Тэгэхэд Иеремиа Зедекиад —Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Тэгэхэд Иеремиа, Зедекиад —Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 38:17
19 Mawu Ofanana  

Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.


Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа найм дахь жилд олзлон авав.


Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв.


Таны нэр мөнхөд тогтоогдон өргөмжлөгдөж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан, Израильд хамаарах Бурхан билээ. Таны боол Давидын гэр ч Таны өмнө баттай зогсжээ” хэмээн хэлэгдэх болтугай.


Тэгэхэд цөлөгдөгсдийн үнэнч бус байдлын улмаас Израилийн Бурханы үгсээс айн сүрдсэн хүн бүр над дээр цугларч, би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув.


Гэвч Тэрээр хосгүй бөгөөд хэн Түүнийг эргүүлж чадах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.


Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна. Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон


Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж, Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.


Би эдгээр бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Өөрийн хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон түүний ард түмэнд үйлчилж, амьдар!


Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ?


Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ».


Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.


Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглаж, —Халдеичуудад үйлчлэхээс бүү айцгаа. Нутагт үлдэж, Вавилоны хаанд үйлчил. Ингэвэл та нарт сайн байна.


Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?


Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв.


Тэгэхлээр Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн Бурхан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa