Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 37:8 - Ариун Библи 2004

8 Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана”» хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Халдеичууд эргэн ирж, энэ хотын эсрэг тулалдаж, үүнийг эзлэн аваад, галдан шатаана” гэж хэлэгтүн» хэмээв.”

Onani mutuwo Koperani




Иеремиа 37:8
9 Mawu Ofanana  

«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд ”ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэрээр түүнийг галаар шатаана.


Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.


Харин хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очихгүй бол, энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч тэдний гараас зугтахгүй” гэж хэлжээ.


Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно»”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa