Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 37:10 - Ариун Библи 2004

10 Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Та нарын эсрэг тулалдаж буй халдеичуудын бүхий л цэргийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс майхан майхандаа үлдлээ ч тэдний хүн бүр нь босож, энэ хотыг галдан шатаах л болно” гэлээ хэмээв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 37:10
15 Mawu Ofanana  

Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.


Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.


Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш, толгод дээрх тэмдэг мэт үлдэх хүртлээ нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж, таван хүний заналхийллээр та нар зугтах болно.


Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад,


Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана”» хэмээв.


Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.


Тийм учраас Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.


Тэд халдеичуудын нутагт алагдаж, гудамжнуудад нь цоо хатгуулж унана” хэмээв.


Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ. Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав. Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.


ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө. Түүний хуаран нь үнэхээр нүсэр том. Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай. Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa