Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 36:29 - Ариун Библи 2004

29 Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яагаад чи үүн дээрээ Вавилоны хаан лавтай яа ирж, энэ нутгийг устгаж, хүн болон араатан амьтныг эндээс байхгүй болгоно” гэж бичив?» гэж хэлэн, энэ хуйлмал номыг шатаав”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ номыг “Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг устгаж, хүн ба адгуус амьтныг энд байхгүй болгоно” гэж бичив? гэж хэлэн шатаав.”

Onani mutuwo Koperani




Иеремиа 36:29
21 Mawu Ofanana  

Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөд довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.


Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж, Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.


Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?


Үгээр хүнийг буруутгагчид, дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.


Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.


Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?


Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”


«Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Чи юунд “Энэ өргөө Шило шиг, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв?” гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.


Миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгуудын эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.


Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин, —Чи яагаад эш үзүүлэн, “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.


Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.


Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.


Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд


Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө тайвшруулж, “Би сэтгэлээ хатууруулж, устай газар, хуурай газрыг устгасан ч би амар тайван байна” гэж бодох болуузай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa