Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 36:14 - Ариун Библи 2004

14 Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Тэгээд бүх түшмэл Кушийн гуч, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудийг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв. Тийн Нериагийн хүү Барух хуйлмал номыг гартаа аваад тэдэн дээр ирэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 36:14
12 Mawu Ofanana  

Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич.


Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.


Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив.


Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.


Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудын түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсдийг буюу түүний Гибеоноос буцааж авчирсан цэрэг эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Мизпагаас Иоханан авчрав.


Энэ нь халдеичуудаас болжээ. Вавилоны хааны тэр нутгийг захируулахаар томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисон тул тэд тэднээс айдаг болжээ.


Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн хүү, Амариагийн хүү, Гедалиагийн хүү, Кушийн хөвгүүн болох Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.


Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa