Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 36:12 - Ариун Библи 2004

12 тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 тэрээр хааны өргөө уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэл болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэл тэнд сууж байв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 36:12
13 Mawu Ofanana  

Дараа нь тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт тушаан —


Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв) Тэд түүнтэй ярилцжээ.


Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн, —


Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв.


Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны гэрээс ЭЗЭНий өргөө уруу очиж, ЭЗЭНий Шинэ Дааман Хаалганы орох үүдэнд сууцгаав.


Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу хүмүүс илгээжээ. Ахборын хүү Елиатан болон хүмүүс түүнтэй хамт Египетэд очив.


Харин Шофаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


Долдугаар сард хааны гэр бүлийн Елишамагийн ач, Нетаниагийн хүү болон хааны тэргүүн түшмэл Ишмаел арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд тэнд Мизпад хамтдаа талх идэж байх зуур


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa