Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 34:5 - Ариун Библи 2004

5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад болох чиний эцэг өвгөдөд зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Аяа, эзэн!” гэж гашуудна» хэмээв. Учир нь Би үгээ айлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад, эцэг өвгөдөд чинь зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Ай хөөрхий, эзэн!” гэж гашуудна. Учир нь Би үгээ айлдсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 34:5
10 Mawu Ofanana  

Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх бузар мууг ч чиний нүд үзэхгүй» гэсэн” гээрэй гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд дамжуулав.


Тэд түүнийг өөрийнх нь булшинд оршууллаа. Тэр булшийг Аса өөртөө зориулан Давидын хотод ухуулсан юм. Тэд түүнийг сүрчиг хийгчдийн жороор найруулсан төрөл бүрийн үнэртэнгүүдээр дүүргэсэн амралтын газар хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.


«Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар болон эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэх болно гэв. Тэд хариу үгийг хаанд дамжуулав.


Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Аяа, ах минь!», эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Аяа, эзэн минь!», эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.


Гэлээ ч, Иудагийн хаан Зедекиа, ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй.


“Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн бидний хэлж байсан, бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.


Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.


бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг Бет-Шаны хананаас авч, Иабешт авчран, тэнд шатаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa