Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 33:5 - Ариун Библи 2004

5 «Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 «Уур хилэндээ Миний цохисон энэ хүмүүсийн хүүрээр тэднийг дүүргэхийн тулд халдеичууд тулалдахаар ирж байна. Учир нь тэдний бузар муугийн улмаас Би энэ хотоос нүүрээ нуусан билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 33:5
16 Mawu Ofanana  

Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана. Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.


Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”


Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй» гэж хэлнэ вэ?” гэжээ.


Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.


Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив. Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.


Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн Сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу үйлс хийжээ.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн, тэднийг хаяж, тэднээс нүүрээ буруулахад тэд үрэгдэх болно. Элдвийн олон гай гамшиг тэдэн дээр буух тэр цагт тэд “Эдгээр бузар муу бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж хэлэх болно.


Тэдний үйлдэх хамаг бузар булайгаас нь болж тэр цагт Би тэднээс заавал нүүрээ буруулна. Учир нь тэд өөр бурхдад урвана.


Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa