Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 32:15 - Ариун Библи 2004

15 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.

Onani mutuwo Koperani




Иеремиа 32:15
13 Mawu Ofanana  

Тэр Өөрийн боолуудын үгийг баталж, элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ. Би Иерусалимд хандан «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох болно» гэсэн. Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн, түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ. Хот өөрийн балгас дээр дахин баригдаж, ордон өөрийн зөв газартаа босох болно.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна.


Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана. Тариаланчид тарьж, таашаах болно.


“Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв.


Өө, Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.


Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.


Тэр өдөрт танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa