13 Тэдний өмнө би Барухад тушаан,
13 Тэдний өмнө би Барухад тушаан
Миний авга ахын хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтанд гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр, мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.
“Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв.