Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 31:40 - Ариун Библи 2004

40 Үхсэн хүүр ба үнстэй бүхий л хөндий болон Кидрон горхи хүртэлх бүх талбай, зүүн зүг уруу Морин Хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй, эсвэл хөмрөгдөхгүй”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

40 Үхдэл чандруутай бүхий л хөндий болон Кидрон гуу хүртэлх бүх талбай, зүүн тийш Адууны гулдан хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй эсвэл хөмрөгдөхгүй.”

Onani mutuwo Koperani




Иеремиа 31:40
23 Mawu Ofanana  

Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.


Ингээд тэд түүнийг баривчлан, түүнийг хааны гэрийн морьдын орох үүд уруу ирэхэд нь тэнд цаазлав.


Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ.


Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс Ашераг Иерусалимын гадагш гарган Кидрон горхи уруу аваачаад, Кидрон горхины дэргэд түүнийг шатаан, үнс болгон бутлаж, үнсийг нь жирийн ардуудын булшин дээр цацжээ.


Ингээд тэд түүнийг баривчлан, хааны гэрийн Морьт Хаалганы орох үүд уруу авчраад, тэнд тэр эмийг цаазалжээ.


Морин Хаалган дээр тахилч бүр өөрийн байшингийн өмнө талыг засварлав.


Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.


Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.


Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан нь зулгаан зумлах хийгээд эвдлэх, сүйтгэх хийгээд хөмрүүлэх, барьж босгох хийгээд тарьж ургуулахын тулд болой гэв.


Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй.


Тийм учраас одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Энэ нь илд, өлсгөлөн болон тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.


Тэр намайг тэдний дундуур тойруулан явуулсан бөгөөд харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хувхайрсан байв.


Би Өөрийн зарц Иаковтаа өгсөн нутаг буюу та нарын өвөг дээдсийн амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд өөрсдийн хөвгүүд болон хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний ноён болно.


Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн Сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН энд байна” гэж байх ёстой гэв.


Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.


Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.


Эдгээр үгсийг айлдаад Есүс шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa