26 Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.
Иаков зүүднээсээ сэрээд —ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.
Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж, Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм. Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.
Миний хувьд бол би зөв шударгаар Таны нүүрийг харна. Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.
Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй. Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.