Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 31:21 - Ариун Библи 2004

21 “Өөртөө зориулан замын тэмдгүүдийг тавьж, дохио тэмдгүүдийг байрлуул. Өөрийн оюун бодлоо явсан зам уруугаа, их зам уруу чиглүүл. Эргэж ирээч, Израилийн онгон охин, өөрийн эдгээр хот уруу эргэж ирээч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 “Өөртөө замын тэмдгүүдийг тавьж, Дохио тэмдгүүдийг байрлуул. Оюун бодолоо явсан зам уруугаа, Их зам уруу чиглүүл. Эргэж ирээч, онгон охин Израиль аа, Өөрийнхөө эдгээр хотод эргэж ирээч.

Onani mutuwo Koperani




Иеремиа 31:21
23 Mawu Ofanana  

Ариун сүмийн төлөө хэдийн бэлтгэсэн бүх зүйлээс гадна, миний Бурханы өргөөнд би баярласандаа өөрийн алт, мөнгийг ч миний Бурханы өргөөнд өргөсөн юм.


Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв.


Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан, бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.


Хавчлага дарлалд бүү итгэ, Дээрэм тонуулд ч дэмий бүү найд. Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.


Хүч нь Таны дотор, Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!


Би харуутаа л энэ дүр зургийг өөр дээрээ тусгаж үзээд, эндээс сургамж авав.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! “ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа” гэж баярт дуугаар зарлаж, үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


“Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн. Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно.


Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».


Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин! Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.


Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэлт байхгүй.


Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.


Илднээс зугтагчид аа, та нар явцгаа! Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана, Иерусалим чиний бодол санаанд орог.


Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр. Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.


Тэр хүн надад —Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.


Иймээс одоо, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун!


Тэднийг Би ард түмнүүдийн дунд тараахад алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд өөрсдийн үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.


тэдэнд хандан —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa