13 Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй. Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.
13 Хэргийг чинь өмгөөлөх хэн ч байхгүй. Яранд чинь эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.
Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг. Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.
Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.
Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
Тэр —Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.
Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.
Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад, тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа. Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран, Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.
Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!
Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та бол миний магтаал юм.
Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд “Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».
Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.
Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэлт байхгүй.
Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.
Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?
Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?
Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй.
Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.
Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.
Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.
Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.
Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.
Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.