Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 3:21 - Ариун Библи 2004

21 Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.

Onani mutuwo Koperani




Иеремиа 3:21
24 Mawu Ofanana  

Тэрээр хүмүүст дуулж “Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй.


Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг бол Замаасаа гаждаг хүн баригдах болно.


Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.


Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж, хоргодох газрынхаа хадыг санасангүй. Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж, харийн усан үзмийн нахиаг суулгалаа.


“Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй, худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ? Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?


Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.


Миний хүмүүс Намайг мартсан бөгөөд тэд хоосон бурхдад утлага уугиулж, их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.


“Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.


Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.


Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр”.


Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.


Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон. Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ. Тийм учраас тэд Намайг мартсан.


Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан. Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч, Би түүний хотууд уруу галыг илгээх болно. Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.


Шударга ёсыг жигшиж, цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!


ЭЗЭНий тэнгэр элч түүнд —Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн.


Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa