Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 29:17 - Ариун Библи 2004

17 түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохгүй болсон хуваагдсан инжиртэй адил болгоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн бас тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохооргүй болсон инжиртэй адил болгоно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 29:17
14 Mawu Ofanana  

Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Тэрээр мөн ирж, Египетийн нутгийг цохино. Үхэлд зориулагдсан хүмүүс үхэлд, олзлолд зориулагдсан нь олзлолд бөгөөд илдэнд зориулагдсан нь илдэнд.


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүссэн бөгөөд газар нутгийн ард түмэнд хоол байхгүй байв.


хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ.


Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.


Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийн эрх мэдэл тэдэнд өгөгдөж, илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa