Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 26:16 - Ариун Библи 2004

16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд хандан —Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр бидний Бурхан ЭЗЭНий нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд —Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр Бурхан ЭЗЭНий маань нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 26:16
19 Mawu Ofanana  

Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?


Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?


Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.


Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд хандан —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.


Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэд болон бүх хүмүүс дагав. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.


Тэгээд түшмэд Барухад —Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.


Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.


Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.


Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн, —Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв.


Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


Тэгээд буруутгал нь тэдний Хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин энэ хүн үхэх, эсвэл шоронд орох ямар ч гэмт хэрэгт буруутгагдаагүй юм байна.


Их шуугиан дэгдэж Фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан —Энэ хүнийг буруутгах юу ч алга. Энэ хүнтэй сүнс эсвэл тэнгэр элч ярьсан байж болно гэцгээв.


Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa