Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 25:30 - Ариун Библи 2004

30 Тийм учраас чи тэдний эсрэг эдгээр бүх үгсийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ «ЭЗЭН өндөр дээрээс архиран, Өөрийн ариун оршихуйгаас Өөрийн дууг гаргана. Тэрээр Өөрийн сүргийн эсрэг хүчтэйгээр архирна. Тэрээр газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

30 Тиймээс чи тэдний эсрэг эдгээр бүх үгийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ «ЭЗЭН өндөр дээрээс архиран Ариун оршихуйгаасаа дуугаа гаргана. Тэрээр сүргийнхээ эсрэг хүчтэйгээр архирна. Тэрээр дэлхийн бүх оршин суугчийн эсрэг Усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 25:30
25 Mawu Ofanana  

Хаан Задокт —Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.


ЭЗЭН түүнд —Миний өмнө хийсэн чиний залбирал ба хүсэлтийг Би сонслоо. Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна. ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.


“Энэ бол мөнхөд Миний амрах газар болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав.


Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч, Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.


Дараа нь Эзэн нойрноос мэт, Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.


Тийм учраас Би Иазерын төлөө, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө Елеале! Чиний зуны үр жимсний дээр хадах уухай, хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана.


ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.


Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.


Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив. Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ.


Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна. Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.


ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр ба газар чичирнэ. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог.


Тэр “ЭЗЭН Сионоос архирч байна. Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна. Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж, Кармелын орой нь хатжээ” гэсэн.


Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?


Бүх махан бие нь ЭЗЭНий өмнө дуугүй байгтун. Учир нь Тэр Өөрийн ариун оршихуйгаас сэрэв»”.


Та тэнгэр дэх ариун газраас доош харж, Өөрийн ард түмэн Израилийг болон бидний өвөг дээдэст тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч” гээрэй.


Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa