21 Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд,
21 Едом, Моаб болоод Аммоны хөвгүүд,
Өө, ЭЗЭН, “Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.
ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.
ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ өмсөөд,
Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.
түүнд —Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.
Моабын тухай. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.
Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?”.
Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?
Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.
ЭЗЭНий үг надад ирж, —
Тэнд бас Едом ба түүний хаад, хамаг ноёд нь байна. Тэд өөрсдийн бүх чадлын төлөө илдэнд алагдагсадтай хамт хэвтүүлэгдсэн. Тэд хөвч хөндүүлээгүй хүмүүстэй болон нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн. Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан. Тэр үүрд хилэнтэй байсан.
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.
Дараа нь Иаковын гэр гал болж, Иосефын гэр дөл болох юм. Харин Есавын гэр сүрэл мэт болно. Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэднийг галд хаяж шатаана”. Учир нь ЭЗЭН айлджээ.