Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 25:13 - Ариун Библи 2004

13 «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан бүх үгээ, бүх үндэстний эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 25:13
10 Mawu Ofanana  

Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.


Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан нь зулгаан зумлах хийгээд эвдлэх, сүйтгэх хийгээд хөмрүүлэх, барьж босгох хийгээд тарьж ургуулахын тулд болой гэв.


—Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв.


“Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич.


Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яагаад чи үүн дээрээ Вавилоны хаан лавтай яа ирж, энэ нутгийг устгаж, хүн болон араатан амьтныг эндээс байхгүй болгоно” гэж бичив?» гэж хэлэн, энэ хуйлмал номыг шатаав”.


Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив.


“Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.


Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa