Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 23:2 - Ариун Библи 2004

2 Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, цөв муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 23:2
21 Mawu Ofanana  

Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?


Чи өөрөө тэднийг сургасан байтал Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»


Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч, эсвэл тахилч, эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон түүний гэрийнхэн дээр шийтгэл буулгана.


Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?” гэж хэл.


Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд үнэхээр ичээгүй. Тэд яаж улайхыг ч мэдээгүй. Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг”.


Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тараагдав.


Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно. Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн, нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэдгээрийн хамгийн сайн нь өргөст ургамал, хамгийн цэх шударга нь үүргэнийн шивээ мэт юм. Чи харуулыг тавих тэр өдөр чиний шийтгэл ирэх болно. Тэгээд тэдний үймээн будлиан ирэх болно.


“Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, ухнуудыг Би шийтгэнэ. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн сүрэг болох Иудагийн гэрт зочлон, тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.


Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, туурайг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.


нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд,


Намайг харь газрынх байхад урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй болоод шоронд байхад минь Над уруу ирээгүй” гэж хэлнэ.


Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa