Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 23:19 - Ариун Библи 2004

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ. Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга Уур хилэнгээр гарчээ. Тэр нь буруутуудын толгой дээр хуйлран эргэлдэнэ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 23:19
19 Mawu Ofanana  

Тогоонууд тань өргөст бутыг мэдрэхээс өмнө Тэрээр ногооныг нь ч, шатаж буйг ч хуй салхиар хаман арилгана.


Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.


Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.


Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.


Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд, үндэс нь газарт үндэслэмэгц, Тэр тэдэн уруу үлээдэг. Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.


ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.


Үзэгтүн, ЭЗЭНий шуурга! Уур хилэн, хуйлрах шуурга гарав. Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно.


Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.


Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд “Миний ард түмний охины зүгт чиглэн цөлийн нүцгэн дов толгодоос бүгчим халуун салхи нь шигшин, цэвэрлэхийн тулд бус ирэх болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Леб-камаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.


Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв.


Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно.


Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, өмнөдийн хүчит шуурганаар давшина.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa