Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 23:15 - Ариун Библи 2004

15 Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж, тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав» хэмээв”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг шарилжаар тэжээж, Тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс Бүх газар нутагт бузар тарав» хэмээв.”

Onani mutuwo Koperani




Иеремиа 23:15
12 Mawu Ofanana  

Тэд бас надад миний хүнсэнд цөсийг, Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.


Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд «Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй» гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!


Яагаад бид тайван сууж байна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул бидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүд зан болон Баалуудын араас явсан юм”.


Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө.


Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.


Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.


Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв.


Өнөөдөр та нарын дотор байгаа нэг ч эр юм уу, эм хүн эсвэл гэр бүл юм уу, овог бидний Бурхан ЭЗЭНээс сэтгэл урваж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах болуузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болуузай.


Тэр одны нэрийг “Агь” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa