29 Өө нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!
29 Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!
Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун. Ард түмнүүд ээ, чагнагтун. Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун. Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.
Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.
Дахин Тэр надад —Эдгээр яснуудын дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж өгүүл.
Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо! Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун! Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчилнэ. Эзэн Өөрийн ариун сүмээс,
Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.
—Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье. Газар аа, үгийг минь сонс!
Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.