27 Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.
27 Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.
Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач, Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.
Учир нь энэ газраас одсон, өөрийн эцэг Иосиагийн байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч тийшээ буцаж ирэхгүй.
Харин тэд түүнийг олзлон аваачсан газарт тэрээр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь чиний төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.
Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу? Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж, өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав?
Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгсдийг энэ газар уруу буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.
Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.
Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.