12 Харин тэд түүнийг олзлон аваачсан газарт тэрээр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
12 Харин түүнийг олзлон аваачсан газарт тэр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко Ассирийн хаан уруу Евфрат мөрөн тийш очив. Иосиа хаан түүнтэй уулзахаар очтол түүнийг үзээд Мегиддод алав.
Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгон өргөмжилж, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин Иехоахазыг Египетэд аваачин, тэр тэндээ үхэв.
Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Аяа, ах минь!», эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Аяа, эзэн минь!», эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.
Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.
Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.
Харин та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно.