Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 21:13 - Ариун Библи 2004

13 ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, хөндийд амьдрагч, чулуурхаг тал аа, Би та нарын эсрэг байна. “Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ? Хэн бидний сууцанд орж ирэх юм бэ?” гэж хэлэгч хүмүүс та нар аа,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, хөндий талын цохионд суугч аа, Би та нарын эсрэг байна. “Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ? Хэн сууцанд маань орж ирэх юм бэ?” гэж хэлэгч нар аа,

Onani mutuwo Koperani




Иеремиа 21:13
21 Mawu Ofanana  

Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.


Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав.


Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө үйлдсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл.


Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?


Хөдөө тал дахь Миний уул аа, чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамт чиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.


Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан, хилэгнэн, дургүйцэн тулалдана.


Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг, толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв.


«Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Өстөн ба дайсан Иерусалимын дааман хаалгуудаар орно гэдэгт газар дэлхийн хаад ч, Дэлхийн оршин суугчдын аль нь ч итгээгүй.


Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. —


Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.


“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна»”» гэв.


тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би, одоо Би ч чиний эсрэг байгаа бөгөөд үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.


Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй” гэж хэлдэг.


“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд түүний тэрэгнүүдийг шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас таслаж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa