11 Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд “ЭЗЭНий үгийг сонсогтун,
11 Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд: “ЭЗЭНий үгийг сонсогтун,
Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.
Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэлж,
Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Аяа, ах минь!», эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Аяа, эзэн минь!», эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.
Тэгээд би ийнхүү хэлэв. “Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?