Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 20:7 - Ариун Библи 2004

7 Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.

Onani mutuwo Koperani




Иеремиа 20:7
32 Mawu Ofanana  

Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу —Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв.


Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би найз нөхдийнхөө доог тохуу юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.


Одоо би тэдний элэглэл, тэдний зүйрлэл ч болсон юм.


Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.


Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сургасан нь


Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм.


Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ? Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Харин хэрэв би “Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэл энэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.


”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.


Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад —Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.


Би өөрийн бүх хүнд тохуурхал буюу бүхэл өдрийнх нь шог дуу нь боллоо.


Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.


Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ.


ЭЗЭНд залбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ.


Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулд би хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.


Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод, Түүгээр доог тохуу хийж байлаа.


Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв.


Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.


Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.


Эсвэл ажлаа орхих эрх зөвхөн Барнаб бид хоёрт байхгүй юм уу?


Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa