Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 2:27 - Ариун Библи 2004

27 Тэд модонд “Та бол миний эцэг”, чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

27 Тэд модонд “Та миний эцэг”, Чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 2:27
23 Mawu Ofanana  

Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана. Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.


цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм. Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ? Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”.


Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.


Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.


Тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Хэдийгээр тэдэнд дахин, дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.


Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.


эш үзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.


Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр”.


Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв.


Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.


Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж, тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.


Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно. Зовлон дотроо тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa