Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 2:20 - Ариун Библи 2004

20 “Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 “Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 2:20
50 Mawu Ofanana  

Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тугалууддаа тахил өргөж байв. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.


Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж, Тэдний хүлээсийг тасалсан.


“Бид тэдний гинжийг тасалж, Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая” гэж тэд хэлэв.


Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж, Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.


Бүх ард түмэн нийтээрээ —ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.


Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ.


Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ.


Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.


Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.


Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний биеэ үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ. Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?”.


Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаа мөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина. Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг» гэж хэлэв. Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.


Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.


“Чи гудамж болгоны эхэнд өөрийн бунхнаа барьж, талбай болгонд өөрийн мөргөлийн өндөрлөгүүдийг хийж байхдаа мөнгийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй.


Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан.


Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав.


ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад —Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.


Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.


Тэгээд би түүнд —Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлж болохгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийнхүү би бас чам уруу хандах болно гэв.


Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн, толгод дээр, эсвэл царс, улиас, теребинт моддын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн доор утлага уугиулж байна. Тийм учраас танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж байна.


Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс! Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.


Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.


Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч, дөнгөнүүдийг чинь таслах болно”.


Та нарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга.


Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурхан гэж зарлан, Түүний замаар явж, Түүний зарлиг тушаал, хууль тогтоолыг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.


Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу?


Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид түүнийг сонсоод, даган мөрдье” гэсэн.


Тэд Иошуад хариулан хэлсэн нь —Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.


Ард олон Иошуад —Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ.


Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.


Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Дараа нь Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, Баалууд ба Аштарот, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг умартан, Түүнд үйлчилсэнгүй.


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.


Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ.


Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa