Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 19:4 - Ариун Библи 2004

4 Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,

Onani mutuwo Koperani




Иеремиа 19:4
49 Mawu Ofanana  

Манассе ЭЗЭНий мэлмийд бузар мууг хийж, Иудагаар нүгэл үйлдүүлсэн тэр нүглээс гадна гэмгүй цусыг үлэмж их урсган, Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.


Тэр бас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм.


Энэ нь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ.


Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан.


Тэдний хөл нь муу уруу гүйн, гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд тэдний замд эвдрэл, сүйрэл бий.


Харин ЭЗЭНийг орхин, Миний ариун уулыг мартан, Аз завшааны төлөө ширээ засаж, Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,


Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, өөрсдийн гарын бүтээлдээ мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би Өөрийн шүүлтийг тэдний дээр тунхаглах болно.


Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөснөөс болсон юм. Харин Намайг тэд орхиж, Миний хуулийг сахиагүй билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.


Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.


Миний хүмүүс Намайг мартсан бөгөөд тэд хоосон бурхдад утлага уугиулж, их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ: Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм.


Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?


Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно. Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Бас чиний хормой дээрээс гэмгүй ядуусын амин цус олдсон. Тэдний эвдлэн орж ирэхийг нь хараагүй атлаа энэ бүхнийг хийгээд, дээрээс нь


“Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.


ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга.


Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон түүний оршин суугчид дээр гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгсийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нар уруу илгээсэн билээ гэж хэлэв.


Тэд Уриаг Египетээс авчирж, түүнийг Иехоиаким хаан уруу аваачив. Тэрээр түүнийг илдээр алж, хүүрийг нь энгийн ардуудын оршуулах газарт хаяв.


Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.


Тийм учраас ойн арслан тэднийг алж, цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тастуулах болно. Учир нь тэдний нүглүүд их, тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.


та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол


Та нар хулгай хийж, алж, завхайран, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,


Түүний дунд зөв шударга хүний цусыг урсгасан эш үзүүлэгчдийнх нь нүгэл болон тахилч нарынх нь гэм буруугаас болж


Тэд өөрсдийнхөө бүх ууган төрөгсдийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар хэмээн зарласан. Ингэснээр Би тэднийг эзгүйрүүлэх бөгөөд энэ нь тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд юм»”.


Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана.


Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв.


Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина.


Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.


та нарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, “Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,


Хэрэв төрсөн ах дүү чинь, эсвэл хүү, охин чинь, эсвэл өвөр дэх эхнэр чинь, эсвэл амь шигээ хайрладаг дотно нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж, “Чиний болон өвөг дээдсийн чинь мэддэггүй байсан бусад бурхад,


Чи бузар мууг үйлдэж, Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно.


ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв. Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa