Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 17:27 - Ариун Библи 2004

27 Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

27 Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”

Onani mutuwo Koperani




Иеремиа 17:27
43 Mawu Ofanana  

Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна” хэмээв.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Амар амгалан чиний ханан хэрмийн дотор, Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”.


Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.


Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.


ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв амралтын өдөр энэ хотын дааман хаалгаар ямар ч ачаа зөөж оруулахгүй, харин энэ өдөр ямар ч ажил хийхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсдог юм бол


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.


ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»


Би та нарыг өөрсдийн чинь үйлсийн үр дүнгийн дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөд тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.


Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж, Өөрийн товлосон хурлын байрыг устгав. Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж, Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.


ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав. Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.


Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.


Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалган дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн.


Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.


Чи Миний ариун юмсыг жигшиж, Миний амралтын өдрийг бузарлав.


Дахин тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бузарлаж, Миний амралтын өдрийг бузарлав.


Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан. Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч, Би түүний хотууд уруу галыг илгээх болно. Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.


Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”.


Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”.


Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.


Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ. Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.


Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.


Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.


Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa