Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 16:7 - Ариун Библи 2004

7 Хүмүүс үхэгсдийн төлөө хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй, эсвэл хэн нэгний эцэг эхийнхээ төлөө уухаар тайвшруулах аягыг тэдэнд өгөхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй. Эцэг эхийнх нь төлөө тайвшруулах аягыг тэдэнд барихгүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 16:7
8 Mawu Ofanana  

Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүү хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ.


Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.


Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.


Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа. Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй. Тиймээс тэрээр гайхмаар унажээ. Түүнд тайтгаруулагч ч байхгүй. “Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү бүтээ. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй. Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөд түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.


Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa